“К-Банк” нь Өмнөд Солонгос улсын интернэтэээр цор ганц зээлдүүлэгч байгууллага юм. Ийнхүү “К-Банк” нь КТ-дэх банкны үйлчилгээгээ Монгол руу экспортлохоор болжээ. Тэдний энэхүү алхам, гадаад орнуудад бизнесээ өргөжүүлэх зорилгуудынх нь нэгээхэн хэсэг аж. KТ нь K-Банкны хамгийн их хувьцаа эзэмшдэг байгууллага буюу 18,01 хувийг эзэлдэг.
БНСУ-ын шилдэг холбооны шугамын оператор компани нь интернэт банкны технологи, үйчлчилгээг нэвтрүүлэхээр Монгол улсын М-Си-Эс групп, Монголын конгломерат компанитай гэрээ хийлээ. Энэхүү 5 жилийн гэрээнд 5,5 тэрбум вон (4,92 сая ам.доллар), зөвлөх үйлчилгээний хураамжид 2,3 тэрбум вон зарцуулахаар тооцоологдсон байна.
М-Си-Эс групп нь 1993 онд эрчим хүчний салбарт зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тус компани нь харилцаа холбоо, инженерчлэл, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, өргөн хэрэглээний бараа түгээх зэрэг бизнесийн талбарт өргөн цар хүрээтэй үйл ажиллагааггаа явууулдаг.
Монголын ААН-үүд өнгөрсөн жилийн I улирлаас анх удаа интернетийн зээлдүүлэгчээ байгуулахаар бэлтгэсэн байна. K-Bank болон KT нь М-Си-Эс группын "M-Банк" нэртэй бизнесийг эхлүүлэхийн тулд тусламж үзүүлэн, хамтран ажиллахаар болсон байна. Мөн гэрээнд заасны дагуу Солонгосын Duo нь “”М-Банк”-ыг эхлүүлэх өргөн цар хүрээтэй төслүүд, бизнесийн загвар боловсруулах, зээлийн эрсдлийн менежментийн системийг хөгжүүлэх, мэдээллийн технологийн системийг бий болгох зэрэг ажлуудад оролцох аж.
KT нь ялангуяа Монголын зээлдүүлэгч өөрийн зээлийн үнэлгээний системийг (CSS) бий болгоход туслах юм.
K-Bank үүсгэн байгуулагч Shim Seong-hoon “Бид интернетийн зөвхөн зээлийн бизнесийг эхлүүлэхэд бидний гол зорилго болсон дэлхийн зах зээлд бизнесээ өргөжүүлэх эхний алхамыг хийж чадна гэдэгт би баяртай байна” гэж мэдэгдлээ.
K-Bank-ийн гол хувьцаа эзэмшигч болохын хувьд KT нь өөрийн зээлийн үнэлгээний систем (CSS)-ийг боловсруулж, олон жилийн туршид систем дээрээ мэдлэгээ хуримтлуулсан" гэж KT-ийн дэлхийн бизнесийн газрын дарга Yun Kyung-lim хэлсэн байна. Түүнчлэн "Компаний финтeч салбарын дэвшилтэт технологи, платформ дээр үндэслэн гадаадад бизнесээ өргөжүүлж, М-Си-Эс групптэй хамтран ажиллах болно” гэж онцлон хэлжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна