Венесуэльд болсон газар хөдлөлтийн улмөөс өндөр байшин хазайжээ
Венесуэльд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Каракас хотод баригдаж дуусаагүй байгаа өндөр байшингийн дээд талын 5 давхар мэдэгдэхүйц хазайжээ. Энэ тухай тус улсын хууль зүй, дотоод хэргийн сайд Нестор Ревероль “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
1994 онд баригдаж байсан 190 м орчим өндөр байгууламжид хүмүүс удаан хугацаанд оршин суудаг байсан бөгөөд 3 жилийн өмнө нэмж барьсан сүүлийн 5 давхар газар хөдлөлтийн улмаас 25 градус хазайсан байна.
Өчигдөр орой Венесуэлийн зүүн хойд нутагт 6,3 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай өмнө нь мэдээлсэн билээ. Газар хөдлөлтийн улмаас хүний амь эрсдэх болон ноцтой хохирол учраагүй байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна