Си Жиньпин Умард Солонгост айлчлах төлөвтэй байна

Өчигдөр 15 цаг 10 минут
БНХАУ-ын дарга Си Жиньпин Умард Солонгос үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцохоор бэлтгэж байна гэж дипломат эх сурвалжууд мэдээллээ. Арга хэмжээ ирэх сарын 9-нд болох юм.

Си Жиньпин 2013 онд БНХАУ-ын даргаар сонгогдсоноосоо хойш анх удаа тус улсад айлчлах гэж байгаа нь энэ юм. Үүнээс гадна тэрбээр Умард Солонгост айлчилбал тус улсад 13 жилийн дараа БНХАУ-ын дарга айлчилсан тохиолдол болох юм.

Умард Солонгосын цөм болон пуужингийн хөтөлбөрийн улмаас хоёр улсын харилцаа халуухан байгаа хэдий ч гуравдугаар сард Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун БНХАУ-д гэнэтийн айлчлал хийснээс хойш хоёр улс гурван удаа дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан билээ.

Си Жиньпиний Умард Солонгост хийх айлчлал нь тус улсад үзүүлж буй БНХАУ-ийн дэмжлэг нэмэгдэж байгааг илтгэх юм гэж шинжээчид үзэж байна. Үүний зэрэгцээ Си Жиньпин Ким Жөн Унтай уулзах хүсэлтэй байгаа нь АНУ болон Умард Солонгосын ирээдүйн хэлэлцээнд нөлөөлнө гэж тэд үзжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна