Цэцэрлэгийн цахим элсэлтийн дүн 10:00 цагт гарч, эцэг эхчүүдэд мессеж очно

2018/08/24
Цэцэрлэгийн цахим элсэлтийн дүн өнөөдөр 10:00 цагт гарч, шинээр цэцэрлэгт элсэх хүүхдүүдийн эцэг эхчүүдэд шалгарсан эсэх мессеж очих юм байна. 

Хоёроос таван насны хүүхдүүүдийн цэцэрлэгийн цахим бүртгэлийг нэг сарын хугацаанд цахимаар явуулсан бөгөөд өнөөдөр цэцэрлэгт шинээр элсэгчид буюу хоёр настнуудыг цэцэрлэгүүдэд өглөө 09:00 цагт сугалааны аргаар шалгаруулсан юм.

Хан-Уул дүүргийн 53, Чингэлтэй дүүргийн 9-р цэцэрлэгээс энэ талаара тодруулахад, өглөө шалгаруулалтаа явуулсан, удахгүй эцэг эхчүүдэд мессежээр мэдэгдэнэ гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна