Хоёр минутын турш усан санд живсэн 3 настай хүүг багш нар нь анзаараагүй байна

2018/08/30
 
Хятад улсын баруун хойд хэсэгт бага насны хүүхдийг тоглуулдаг усанд санд 3 настай хүү резинэн цагираг дээр тоглож байгаад, цагирагтайгаа доош харан 2 минутын турш усанд живсэн байна. Тухайн үед хөвгүүдийн усан сангийн 2 багш хүүг тоглоомтойгоо доош харсныг хэн ч анзаараагүй аж.

Хүүгийн хөл агаарт хөдөлж, цагирагаа дээш нь харуулахыг хичээсэн ч эргүүлэн харуулж чадсангүй. Усан санд байсан багш өөр нэгэн сурагчтай уулзаж, живж буй сурагчаа мэдсэнгүй. Цагирагтайгаа эргэсэн хүү 40 секундын турш хөөцөлдсөний эцэст усан сангийн хойд хэсэгт очин ямар ч хөдөлгөөн хийгээгүй байна. Түүнчлэн хүүгийн ойролцоо тоглож байгаа хүүхдүүд хэн ч түүнийг усанд умбаж буйг анзаараагүй бөгөөд 2 минутын турш живсэн байдалтай үлдээжээ.

Усан сангийн багш нь хүүг 2 минутын дараа олсон бөгөөд тэрээр амьсгалж чадахгүй, нүүр нь ягаан өнгөтэй болсон байлаа. Энэ явдлын дараа хөвгүүдийн усан сангийн нэг багш нь ажлаасаа халагдсан байна. Харин усанд живсэн хүү одоогийн байдлаар эмнэлэгт хүргэгдэн эрчимт эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. 
 
Б. Анар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна