АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын тэргүүн Владимир Путин нарын уулзалтын дурсгалд зориулж зоос гаргажээ

2018/09/03
Цагаан ордон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын тэргүүн Владимир Путин нарын дээд хэмжээний уулзалтын дурсгалд зориулж зоос гаргажээ. Бэлэг дурсгалын дэлгүүрийн сайтад тус зоосны зураг хараахан ороогүй боловч сэтгүүлч Кеннет Вогел Twitter-т жиргэсэн байна.

“Бид Трамп, Путин хоёр ямар тохироо хийснийг хараахан мэдээгүй боловч Цагаан ордон энэ үйл явдалд зориулан үнэхээр зоос гаргасныг би мэдээллэж байна” хэмээн сэтгүүлч бичжээ.

Зоосны нэрлэсэн үнэ 100 доллар аж. Нэг талдаа хоёр улсын төрийн далбаатай. Голд нь хажууд нь уулзалт болсон Хельсинкийн цогчин дуганыг товойлгожээ. Наймдугаар сарын 31-нд Оросын ерөнхийлөгчийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков он дуустал хоёр ерөнхийлөгч гурвантаа уулзаж магадгүй хэмээн мэдээллэсэн билээ. Түүнийхээр бол төрийн тэргүүнүүд Дэлхийн I дайн төгссөн ойгоор Францад, Сингапурт болох Зүүн Азийн дээд хэмжээний чуулганаар, мөн Аргентинд “Их 20”-ийн үеэр уулзах боломжтой гэнэ.

Дональд Трамп, Владимир Путин нарын дээд хэмжээний уулзалт Хельсинк хотод долдугаар сарын 16-нд болсон юм. Гэхдээ уулзалтын дийлэнх нь хаалттай болж өнгөрсөн. Талууд уулзалтын ач холбогдлыг өндрөөр үнэлсэн ч дахин хэзээ уулзах товоо зарлаагүй юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна