Австрали улсын Канберра хотын нийтйин тээвэр /автобус/-ээр үйлчлүүлж буй зорчигчдод хяналт шалгалт хийж, зөрчил гаргасан тохиолдолд торгууль ноогдуулдаг байна.
Тухайлбал, 2016-2017 оны хооронд Канберра хотын автобусаар үйлчлүүлсэн нийт 16 зорчигч хяналт шалгалтын явцад хөлс төлөлтийн торгуулийн хуудас авчээ. Нэг торгуулийн хуудас нь 288 мянган төгрөг (160 AUD)-ний үнэтэй бол нийт 4 сая 608 мянган (2560 AUD) төгрөгийг улсдаа орлого болгон мэдүүлсэн байна. Харин 2017-2018 оны долдугаар сар хүртэл 8 иргэн зөрчил гарган, торгуулийн хуудсыг хүлээн авснаар 2 сая 304 мянган төгрөгийг төлсөн байна.
Үүнтэй холбоотойгоор Канберра хотын Тээврийн сайд Майкан Фаржаррис өнгөрөгч нэгдүгээр сараас эхлэн 53000 орлогын шалгалт хийж, дээрх зөрчилтэй хүмүүсийг торгосон байна. Тэрээр “Нийт зорчигчдын 1 хувиас ч бага зорчигч бэлэн мөнгөөр зорчсон байна, ийнхүү бүх иргэд картаар үйлчлүүлж, зөрчил гаргахгүй байлгах арга хэмжээг авах болно” гэж мэдэгджээ.
Мөн хяналт шалгалтын ажилтнууд бүтэн болон хагас цагаар ажилладаг байна.
Сидней хотын нийтийн тээвэр
Харин Сидней хотод нийтийн тээврээр үйлчлүүлэгч нь аль болох зөрчил гардаггүй гэнэ. Жишээлбэл, нэг картаа цэнэглэхдээ 7 хоногоор мөнгөн дүнгээ хийн цэнэглэдэг юм байна. Түүнчлэн түрийвчээ мартсан өдрөө учир шалтгаанаа хэлбэл, нэг удаа харгалзан үзэж нийтийн тээврээр үйчлүүлж болдог аж. Харин удаа дараа нийтийн тээврээр үйлчлүүлж картаа аваагүй явсан тохиолдолд зөрчлийн хуулийн тухай танилцуулж, 360 мянган төгрөг (200 AUD)-өөр торгодог юм байна.
Тус хотын хяналтын ажилчид нь зорчигчдоос ялгарах хувцасгүй бөгөөд автобусны буудал болгон дээрээ 3 эсвэл 4 хамт явдаг аж.
Эх сурвалж: www.abc.net.au
Б.Анара
Сэтгэгдэл бичигдээгүй байна