Бараг 20 жилийн өмнө байгуулагдсан Хятадын хамгийн үнэ цэнэтэй Компани болох Alibaba-гийн удирдлагыг шилжүүлэхээр төлөвлөж байгаа бололтой. South China Morning Post сонинд мэдээлснээр 420 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй компанийг хэрхэн шилжүүлэх төлөвлөгөөгөө ноён Ма даваа гарагт 54 насныхаа төрсөн өдрөөр зарлах бодолтой байгаа гэнэ. Alibaba-гийн эзэмшилд Англи хэл дээр гардаг уг сонин ноён Ма одоохондоо корпорацийн гүйцэтгэх ерөнхийлөгч хэвээр авч үлдэх тодорхой хугацааны дотор удирдлагыг шилжүүлэх төлөвлөгөө боловсруулсан байна.
Уг мэдээг анх нийтэлсэн New York Times сонинд ярихдаа ноён Ма чөлөөнд гарч байгаагаа “шинэ эриний эхлэл” гэж нэрлээд цаашдаа эрч хүчээ боловсролын салбарт зориулна гэжээ. Тэрээр “Би боловсролд хайртай” хэмээн мэдэгджээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна