Дональд Трамп Мексикийн хил рүү 15 мянган цэрэг илгээхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ

2018/11/01
Цагаачидтай хатуу тэмцэн, хяналт тавин хэмээн ерөнхийлөгч болсон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ыг чиглэн ирж байгаа Төв Америкийн цагаачдын цувааг зогсоохын тулд 15 мянган цэргээ Мексикийн өмнөд хил рүү илгээхэд бэлэн гэж мэдэгдсэн байна. Хэдийгээр сүүлийн үед түүний цагаачдын эсрэг барьж байгаа үзэл баримтлал нь зөөлрөөд байсан ч, “АНУ-ын эсрэг довтолгоо” гэж түүний үзэж байгаа энэхүү цагаачдын цувааг зогсоох нь одоо түүний гол ажил болоод байгааг ч мэдэгджээ.



7 хоногийн эхээр Пентагоны зүгээс 5000 гаруй цэрэг илгээлээ хэмээн мэдэгдээд байсан бөгөөд Трамп шаардлага гарвал эдгээр цэргийн тоог 10-15 мянга болгон ахиулах хэрэгтэй гэж үзжээ. Хэрвээ ингэвэл хил дээрээ төвлөрүүлсэн цэргийн тоо нь Ирак, Сири, тэр ч байтугай Афганистанд байрлаж байгаа Америк цэргийн тооноос даван гарах юм. Одоо Афганистанд АНУ-ын 14,000 орчим цэрэг байрлаж байна.



АНУ-Мексикийн хил дээр  Хил, Гааль Хамгаалах албаны хэдэн мянган албан хаагчаас гадна Үндэсний Гвардийн 2,100 алба хаагч очоод байгаа ч, Пентагоны зүгээс Техас, Аризона, Калифорни дахь хилийн зурваст хаалт, хашаа босгох инженерийн ангиудыг илгээсэн гэж мэдэгдээд байна.
 

Цагаачдын цуваа одоогоор Мексикийн хилээс 1600 километрийн зайтай АНУ-ыг чиглэн урагшилсаар байгаа юм. Трампын ийнхүү цагаачдын асуудал дээр байр сууриа чангатгаж байгааг энэ сард болох завсрын сонгуулийн үр дүнд санаа зовж буйтай холбоотой гэж ажиглагчид үзэж байна. Харин Трамп үүнийг эрс эсэргүүцэж, цагаачдын асуудалд хатуу хандаж байгаа нь улс төрийн зорилгогүй гэж мэдэгдэж байгаа билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна