Дэлхийн хамгийн анхны уян дэлгэцтэй ухаалаг гар утас 12-р сард худалдаанд гарна

Өчигдөр 18 цаг 21 минут
Хятадын технологийн тэргүүлэх компаниудын нэг “Royole Corporation” нэгэн шинэ бүтээлийг дэлхий нийтэд танилцуулсан байна. Тэд ухаалаг утсаар дэлхийд тэргүүлэгч компаниудаас урьтаж,  дэлхийн хамгийн анхны уян дэлгэцтэй ухаалаг гар утсыг бүтээжээ. Энэхүү бүтээлээ лхагва гаригт Бээжин хотноо олон нийтэд танилцуулсан байна.

“Royole FlexPai” гэж нэрлэсэн энэхүү таблет нь 7.8 инчийн дэлгэцтэй ба 6 GB рамтай органик гэрэл ялгаруулдаг, маш нимгэн дэлгэцийг 200 мянган удаа эвхэж нугалахад ямар ч асуудал гарахгүй гэнэ. Энэхүү шинэ бүтээл 1290 ам долларын үнэтэй бөгөөд 12-р сараас эхлэн худалдаанд гарах юм байна.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна