УИХ-ын гишүүн Н.Оюундарь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан зээлээ төлснөө мэдэгдлээ. Түүний хүүгийн "Рэд стар клуб" ХХК тус сангаас 800 сая төгрөгийн зээл авсан бөгөөд буцаан төлснийг гишүүн хэлж байна.
Тэрбээр энэ тухай Н.Оюундарь "Миний хамаарал бүхий компани 800 сая төгрөгийн зээл авсан. Үүнд нийгэм бухимдалтай байгааг маш сайн ойлгож байна.
Эцэг эх, хань ижил нь төрийн өндөр албан тушаал хашиж байгаа нөхцөлд холбоотой хүмүүс нь бизнес эрхлэхэд их хүндрэлтэй. Тэр дундаа хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүндрэлтэй юм байна. Энэ зээлийг бүрэн барагдуулсан байгаа. Ард иргэдээсээ, Сэлэнгэ аймгийн сонгогчдоосоо хүлцэл өчье" хэмээн уучлал гуйлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна