ИНФОГРАФИК: Ялтан шилжүүлэх тухай хоёр талт олон улсын хэлэлцээрийг соёрхон батлав

2018/11/12
Улсын Их Хурлын 2018 оны намрын чуулганаар хэлэлцэж баталсан Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийг танилцуулж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

Энэ хуулийн зорилт, хууль зүйн үндэслэл нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макаод гэмт хэрэгт холбогдон хорих ял эдэлж буй Монгол Улсын иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх, тэднийг эх оронд нь шилжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршино.

2018 оны 10 дугаар сарын байдлаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макаод гэмт хэргийн улмаас ял эдэлж буй Монгол Улсын 12 иргэн байна. Тэдгээр иргэдийн эх орондоо ялаа үргэлжлүүлэн эдлэх хүсэлтийг Хэлэлцэн тохиролцогч талууд харгалзан үзсэнээр эх орондоо шилжин ирж, гэр бүлдээ ойр орчинд хорих ял эдлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн тэдний ар гэрийнхнийг нь сэтгэл санаа, эд материалын хувьд дэмжинэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна