Д.Мурат Баян-Өлгий аймгийн Ахмадын хороонд УАЗ фургон маркийн автомашин бэлэглэлээ

2018/11/12
Үндэсний бахархлын өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Д.Мурат Баян-Өлгий аймгийн Ахмадын хороонд туулах чадвар сайтай УАЗ фургон маркийн автомашин бэлэглэлээ.

Монгол орныхоо хөгжил цэцэглэтэнд залуу насны эрч хүч, хөдөлмөрөө зориулж, өнөөгийн залууст өмөг түшиг болж яваа ахмад настнуудынхаа төлөө ажилладаг байгууллагын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Муратын зүгээс ийнхүү томоохон дэмжлэг үзүүлэв.

Олон жилийн ахмадуудынхаа хүсэлтийг шийдвэрлэж өгсөнд Баян-Өлгий аймгийн Ахмадын хорооны дарга Х.Бейбитхан УИХ-ын гишүүн Д.Муратад нийт ахмадуудынхаа өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт, бүтээлийн дээдийг хүсэн ерөөлөө.





 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна