УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллээрээ ипотекийн орон сууцны зээлийн хүүг буурах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Тодруулбал, Ипотекийн зээлийн 8 хувийг хүүг 3 хувь болгох бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барина гэв.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Иргэд банк ипотекийн зээл өгдөг гэж ойлгодог. Бизнесийн зээл 20 хувьтай байгаа. Судалгаагаар бизнесийн зээлийг багасгах боломжтой гэж гарсан. Манайд таван жил ипотекийн зээлээ төлсөн нь ч үндсэн зээл рүүгээ ордоггүй. Найман хувь гэж байгаа боловч 20 жилээр тооцвол 160 хувийн хүүтэй болж байна. Гадныхан ипотекийн зээлийн хүүг нэг хувийн хүүтэй олгодог. Арилжааны банк хүний мөнгийг дамжуулж байгаа. Тиймээс эрсдлийн болон үйлчилгээний мөнгөө авна. Ашиг авах ёсгүй. Яагаад гэвэл төрийн мөнгийг дамжуулж байна. Төр бол нэг хувийн хүүтэй л өгөх ёстой.
Мөн сангуудын мөнгүүдийг орон сууцжуулахад хөрөнгө оруулбал утаа багасгана. Мянган яндан яриад утаа багасахгүй. Жилд 3000 гаруй иргэн ипотекийн зээлд хамрагддаг юм байна. Урьдчилгаанд 30 хувийг төлж байгаа нь ч өндөр. Иргэдийнхээ авч байгаа цалин мөнгийг тооцсон ч ипотекийн зээлийг шийдэх боломжтой. Иймд 9000 хүний гарын үсэг цуглуулж нээлттэй сонгол явуулах хүсэлт гаргана. Ингэснээр ипотекийн зээлийн хүүг бууруулах УИХ-ын тогтоолын төсөл боловсруулаад, энэ төслөө батлуулахын төлөө ажиллана" гэлээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна