Төрийн эрхийг 60 тэрбумаар худалдаж авахаар улаарч байсан М.Энхболд болон түүний нөхөд 2016 оны сонгуулийн дараа төрийн эрхэнд гарч ирсэн. Гэвч Ж.Эрдэнэбатын толгойлсон Засгийн газрын гишүүд 800 тэрбумын концессийн гэрээ хувааж авч, ах дүү хамаатан садандаа өгсөн, гэрээ байгуулсан хэргээр огцорсон түүхтэй. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ албыг авахдаа “Манай Засгийн газар нийгмийн шударга ёсыг сэргээнэ. Нам дамжсан бүлэглэлүүдтэй хатуу тэмцэнэ” хэмээн мэдэгдсэн. Түүний энэ хатуу үг олон хүнд айдас дагуулж, алдагдсан эрх мэдлээ буцааж олж авах гэсэн М.Энхболдын фракцынхан Засгийн газар руугаа ээлжлэн дайрч байна. Гэвч М.Энхболд ба түүнийг тойрон эргэлдэж байгаа МАНАН бүлэглэлийнхэнтэй хариуцлага тооцох, нийгэмд шударга ёс тогтоох гэсэн оролдлого үргэлжилсээр байгаа. Нийт Монголчуудын гуравны нэг нь амьдарч байгаа Улаанбаатар хотыг утаатай, хогтой, баас шээстэй нь хутгасаар, ямар ч арга хэмжээ авч чадахгүй байгаа Су.Батболдыг огцрох саналыг НИТХ-д хуралд хүргүүлэв. “Намайг огцруулах юм бол би Засгийн газрыг унагаана. Гарын үсэг цуглуулна” хэмээн хувийн эрх ашгаа төрийн эрх ашгаас дээгүүрт тавьсан Д.Хаянхярвааг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас чөлөөллөө.
Бүхий л эрх мэдэлтнүүдтэй нам даган сүлбэлдэж, төрийн албыг зарж үрэн мөнгө босгож, өөрийнхөө ноёрхолыг тогтоох гэж улааран, энэ хэрэгтээ хууль хяналтын байгууллагыг хүртэл ашиглаж байгаа УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барих, гишүүдийн санал хураах асуудал яг өнөөдрөөс яригдаж байна. Гэвч хэдхэн сарын өмнө “Намынхаа нэр хүндийг уг асуудалд холбогдуулсандаа туйлын харамсаж байна. 60 тэрбумын хэрэгт хариуцлага хүлээхэд бэлэн” хэмээн мэдэгдэж байсан М.Энхболд өнөөдөр “Би ажлаа өгөхгүй, хариуцлага хүлээхгүй” гэж цамнаж эхэллээ. Тэрээр албан тушаал, УИХ-ын даргын суудлаа хадгалж үлдэхийн тулд АТГ-ыг хөдөлгөн УИХ-ын гишүүдийн эхнэр хүүхэд, ах дүү хамаатан садан, тэр ч байтугай нэг нутаг усны гэх тодотголтой баахан бизнесменүүдийг баривчлах, хорих, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах даалгаварыг АТГ-ын дарга, хар багын найз болох Х.Энхжаргалдаа өгчээ. Өөрөөрхэлбэл УИХ-ын дарга М.Энхболд АТГ-ыг ашиглан УИХ-ын гишүүдийг ах дүү, хамаатан садангаар нь барьцаалж, өөрийнхөө эсрэг санал өгүүлэхгүй байхыг оролдож эхлэв. УИХ-ын дарга М.Энхболд болон АТГ-ын дарга Х.Энхжаргал нар хар багын найзууд. Цагаан сараар Х.Энхжаргал хадаг барин М.Энхболд дээр очиж золгон, М.Энхболд түүнийг Төв аймгийн цагдаагийн газраар томилуулж, эцэст нь АТГ-ын даргын суудалд залсан. УИХ-ын нэр бүхий гишүүд, Монгол Улсын төрийн тэргүүн Х.Баттулга хүртэл АТГ-ын даргыг огцруулах гээд бараагүй. УИХ-ын дарга М.Энхболд Х.Энхжаргалыг цээжээрээ хамгаалаад авч үлдэж байсан удаатай. Харин өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдын ач тусыг АТГ-ын дарга Х.Энхжаргал хариулахаар их баривчилгааны ажилдаа бэлдэж эхэлжээ.Баячууд зодолдоход барлагын биенд цус үсэрдэг гэсэн үг бий. АТГ-ыг бамбай болгон барьсан М.Энхболдын энэ дайнд гэм зэмгүй жижиг бизнес эрхлэгчид хохирч үлдэх бий гэж олон хүн болгоомжилж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна