Пикассогийн алдагдсан уран зураг олджээ

2018/11/22
Роттердамын уран зургийн галерейгээс Пабло Пикассогийн “Арлекины толгой” хэмээх зураг зургаан жилийн өмнө алдагдсан аж. Тэгвэл дунджаар 800 мянган еврогоор үнэлэгдэх уг зургийг Румынээс олсон тухай тус улсын Эрүүгийн цагдаагийн газраас мэдэгджээ. Голландын хоёр жуулчин тэрхүү уран зургийг Тулча суурингаас олж өөрийн улсын консулын газарт авчирчээ. Одоогоор уг зургийг жинхэнэ эх нь мөн эсэхийг судалж байгаа аж.
 
2012 онд Пикассогийн уг зургийг Клод Моне, Поль Гоген болон Анри Матисс нарын бүтээлийн хамт хулгайд алдсан гэнэ. 2013 онд Румыний гурван иргэн энэхүү хэрэгт сэжигтнээр татагдаж байсан юм. Сэжигтнүүдийн нэгнийх нь ээж болох Ольга Догару эдгээр зургийг эд мөрийн баримт хэмээн шатаасан гэж мэдүүлсэн ч хожим нь мэдүүлгээсээ буцсан бөгөөд тухайн үед дээрх зургуудаас нэгийг нь ч олж чадаагүй билээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна