АНУ-ын хил зөрчих гэсэн цагаачдын цувааг албадан нүүлгэж байна

2018/11/28
Мексикийн засаг захиргаа АНУ-ын хилийг давах гэж оролдсон 500 гаруй цагаачийг албадан нүүлгэжээ. Энэ талаар Мексикийн дотоод хэргийн яамнаас мэдээлсэн байна.Тус яамнаас мэдээлснээр цагаачид өнгөрсөн ням гарагт АНУ-ын хилийг зөрчих гэж оролджээ. Хилийн орчимд хийсэн бичлэгт хүмүүст хэрхэн тусгаарласан хашааг давах гэж оролдож буйг харж болох аж.
Тэднийг Америкийн хил хамгаалагчид болон цагдаагийн алба хаагчид нулимс асгаруулагч хий ашиглан зогсоосон байна.
 
Хилийн орчмын Тихуан хотыг зорихын тулд цагаачид 4000 гаруй км зам туулжээ.
 
Тэдний ихэнх нь  Гондурас, Гватемал, Сальвадор улсын иргэд бөгөөд өөрсдийн улс орны ядуурал, хүчирхийллээс зайлсхийж байна хэмээн тайлбарласан байна.
 
Тэд Америкаас орогнол хүссэн бөгөөд АНУ-аас удтал хариу хүлээх магадлалтай байгаа юм.  Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хил зөрчсөн үйлдэл бүрийг нягтлан шалгах хүртэл Америкийн газар нутаг руу нэг ч хүн нэвтрүүлэхгүй гэж мэдэгджээ. Үүнд олон сарын хугацаа шаардагдах магадлалтай гэнэ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна