Формула 1-ийн домог Михайл Шумахерийн хүү Мик Шумахер мөн авто спортод хөл тавиад байгаа билээ. Түүний аавын биеийн байдал тун тааруу хэдэн жилийг үдэж буй ч энэ хугацаанд хүү нь амжилт ялалтаар дүүрэн байна.
Тэрбээр 2016 онд Формума 4 ангилалийн Италийн аварга шалгаруулах тэмцээнээс тамирчны гараагаа эхэлсэн бол өнгөрсөн улиралд Формула 3 Европын аваргад оролцож ангилал ахисан юм. Улмаар тэрээр Италийн Према рэсинг багийн нэрийн өмнөөс уралдаж, улирлын 30 уралдаанаас 365 оноо цуглуулж, Европын аварга болсон юм.
Тэгвэл 19 настай Мик ирэх жил ч дахин ангилал ахих болжээ. Түүний харьяалагддаг Италийн баг ирэх жил Ф2 ангилалд уралдах болсон бөгөөд Мик Шумахерийг дээд ангилалд уралдуулахаар болсон байна. Өөрөөр хэлбэл Мик Шумахер дахин нэг ангилал ахихад л аавынхаа 7 удаа түрүүлсэн Формула 1-т өрсөлдөх боломжтой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна