Дуучин Лэди Гага жүжигчин, найруулагч Брэдли Күүпер нар “Star is born” хэмээх киноны гол дүр тоглож, үзэгчид, кино шүүмжлэгч нараас өндөр үнэлэлт авсан. Тэгвэл АНУ-ын Кино шүүмжлэгчдийн үндэсний зөвлөл оны үр дүнгээ гаргаад, дуучин Лэди Гагаг 2018 оны шилдэг эмэгтэй жүжигчнээр нэрлэсэн байна.
Харин найруулагч Брэдли Күүпер энэ киноныхоо ачаар оны шилдэг найруулагчаар тодорчээ. 2018 оны шилдэг киногоор "Ногоон ном" тодров. Энэ кинонд гол дүрийг бүтээсэн Вигго Мортенсен оны шилдэг эрэгтэй жүжигчнээр нэрлэгдэв. Харин шилдэг хүүхэлдэйн киногоор "Супер гэр бүл-2" тодорсон байна. Гадаад хэл дээрх шилдэг киногоор Польшийн найруулагч Павликовскийн "Хүйтэн дайн" кино шалгарчээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна