Сөүл хотын захиргаанаас иргэдээ шөнийн цагаар аюулгүй гэртээ харихад дэм болох зорилгоор өнгөрсөн жилийн 12-р сараас эхлэн Ганнам болон Хундэ дүүргийг зорчин өнгөрөх шөнийн автобусны дөрвөн чиглэлийг шинээр бий болгожээ. Өмнө нь Сөүл хот шөнийн цагаар есөн чиглэлээр 72 газарт зорчдог байсан бол ийнхүү өнгөрсөн сараас эхлэн шөнийн автобус 13 чиглэлийн 90 газар луу зорчдог болсон байна.
Шинээр бий болсон дөрвөн чиглэл нь зорчигчдын такси үйлчилгээний мэдээлэлд үндэслэн гаргажээ. Шөнийн цагаар зорчигчдыг таксиндаа суулгахаас хамгийн их татгалздаг бүс нутгаас таксигаар хамгийн их үйлчилдэг газрууд луу энэхүү 4 чиглэл зорчих аж. Сөүл хотын шөнийн автобус долоо хоног бүрийн лхагва гарагаас ням гараг хүртэл таван өдрийн турш тээврийн хэрэгсэл зогссон шөнийн цаг болох 01:00 цагаас үүрийн 03:30 цаг хүртэл явдаг байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна