Ачааны машины жолооч эр саятан болов

2019/01/29
Ачааны машины жолооч эр 298 сая ам.долларын хонжворын эзэн болов. Нью-Йоркийн лотоны түүхэнд хамгийн их мөнгө хожсон 2 дахь удаагийн тохиолдол нь энэ бөгөөд хонжворын эзэн нь Дэвид Жонсон гэгч 56 настай эр юм. АНУ-ын Брүклин хотын оршин суугч Жонсон 2018 оны 12 сарын 26-нд өөрийн ажлын дэргэдэх шатахуун түгээх газрын дэлгүүрээс сугалаа худалдан авчээ. Лотоны хонжвор нь тун саяхан зарлагдаж, Жонсон орон нутгийн цагаар өчигдөр шагналаа гардан авлаа.



Супер азтан болсныхоо дараа Дэвид Жонсон хэлэхдээ “Би дахиж ажил хийхгүй, яг одоо ажлаасаа гарч буйгаа хэлмээр байна. Хичнээн их аз жаргалтай байгааг минь та нар таашгүй” гэжээ. Жонсон 16 настайдаа Ямайк улсаас АНУ-д шилжин суурьшиж, тэр цагаас хойш Нью-Йорк мужийн иргэн болсон төдийгүй, сүүлийн жилүүдэд амьдрал нь тийм ч сайнгүй байсан гэх мэдээлэл байна. Тэрбээр нийт хонжвор болох 298 сая ам.доллараас татвар болон бусад суутгалуудыг төлсний дараа гар дээрээ 114 сая ам.долларыг авах юм.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна