“Футзалын үндэсний цом”-ын өрсөлдөөнүүд үргэлжилж байна

2019/01/29
Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг "Футзалын Үндэсний цом - 2019" тэмцээнийг энэ жил Сэлэнгэ аймаг хүлээн авч байна. 01-р сарын 22-30-ы хооронд "Дээд шат", "Нэгдүгээр шат" гэсэн хоёр шатлалтайгаар болох "Футзалын үндэсний цом 2019" тэмцээнд нийт 18 аймаг оролцож байгаа юм.

Дашрамд дуулгахад Тус тэмцээнийг нутагтаа зохион байгуулж байгаа Сэлэнгэ аймгийн удирдлагууд, тус аймгийн засаг дарга Ш.Оргил тэмцээний нээлтийн өдөр Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир болон албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж баримталж буй бодлого, цаашид хамтран ажиллах нөхцөл бололцоо болон хөлбөмбөгийн хөгжлийг орон нутагт дэлгэрүүлэх тал дээр санал солилцсон юм. Орон нутагт хөлбөмбөгийн спорт хөгжихөд нэн тэргүүнд дэд бүтцийн болон багш дасгалжуулагч, мэргэжилтнүүдийн асуудал тулгардаг бөгөөд энэ тал дээр хоёр тал цаашид нягт хамтран ажиллахын сацуу хөлбөмбөгийн талбай байгуулах ажилд хамтран ажиллахаар боллоо.

Дээд шатанд өнгөрсөн жил "Футзалын үндэсний цом"-ийн шөвгийн наймд шалгарсан багууд өрсөлдөж байгаа бол нэгдүгээр шатанд хэсгээс гараагүй болон энэ жил шинээр оролцож буй багууд ширүүн өрсөлдөөнийг үзүүлж тоглолтууд үргэлжилсээр. Ийнхүү Үндэсний цомын өрсөлдөөн хоёр шаттай болсноор энэ жилээс дээш дэвшиж, доош унах систем хэрэгжиж эхэллээ.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна