Мерседес шинэ төмөр хүлгээ энэ сарын 13-нд танилцуулна

8 цаг 5 минутын өмнө
Формула 1 ДАШТ-ий сүүлийн улирлуудын өнгө төрхийг тодорхойлж байгаа баг яах аргагүй Герман Мерседес билээ. 2014 оноос хойш тасралтгүй Дэлхийн аварга нисгэгч энэ багаас тодорч, мөн зохион бүтээгчдийн цомыг хүртэж байгаа тус багийн үзүүлэлт дээд ангиллын авто уралдааны өнгө төрх болсоор байна. Аваргын цомыг Британи нисгэгч 4 удаа, Герман залуу Нико Росберг 1 удаа өргөөд байгаа юм.

Тэгвэл тус баг шинэ улирлын загвараа ирэх 2-р сарын 13-ны өдөр албан ёсоор танилцуулах болсноо зарлажээ. V6 турбо, Хайбрид хөдөлгүүр дээд ангилалд нэвтэрснээс хойш тун өндөр үзүүлэлттэй байгаа тус багийн шинэ улирлын загварын нэр нь “W10 EQ Power” нэртэй бөгөөд 2017 онд анх нэвтрүүлсэн EQ Power загварын 3 дахь үеийн хувилбар байх юм.

Энэхүү шинэ загварыг 2-р сарын 13-нд Их Британийн Силвэрстоун авто тойргуулагад олон нийтэд танилцуулах бөгөөд хамгийн эхний сорил нь 2-р сарын 18-ны өдөр Испанийн Барселона хотод хийгдэх аж. 2019 оны Формула нэгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сард Мелбурн хотноо болох Австралийн Гран При уралдаанаар эхэлнэ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна