Английн Премьер лигийн хүснэгтийн 6-р байрт бичигдэж байгаа Манчестер Юнайтед багийнхаа хэрэгтэй тоглогчдын нэг Франц довтлогч Антони Марсьялийн гэрээг сунгалаа. 2024 он хүртэл сунгасан гэрээ ахин нэг жил сунгах боломж бүхий нөхцөлтэй гэнэ. Харин мөнгөн дүнг одоогоор нууцалж байна. Марсьяль 2015 оны зун тус багт Францын “Монако” багаас ирсэн бөгөөд 162 тоглолтод оролцохдоо 46 гоол оруулсан билээ.
Марсьяль гэрээ байгуулсны дараа “ Би энэ багт үргэлж хайртай байсаар ирсэн. Анх намайг ирэхэд маш гайхалтай уур амьсгал, сайн найзууд, үргэлж тусладаг зөвлөдөг нэг ёсны шинэ гэр бүл маань намайг угтсан. Мэдээж гайхалтай хөгжөөн дэмжигчид, намайг хайрлаж, дэмжиж байгаа бүхий л мэдрэмжүүд үнэхээр төгс байсан. хэмээжээ.
Франц довтлогч энэ улиралд багийнхаа төлөө 25 тулаанд гарч 10 гоолыг бүртгүүлээд байна. Францын Лион багийн хүүхдийн академийн бүтээгдэхүүн Антони Марсьяль 2015 онд Монако багаас Улаан Чөтгөрүүдийн эгнээнд ирж байсан билээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна