Фэйсбүүкээс Мессенжэрээр илргээсэн чатаа устгах боломжтой болгожээ. Тодруулбал, энэ долоо хоногоос илгээсэн мессэжээ 10 минутын дотор устгах боломжийг Фэйсбүүк компани хэрэглэгчдэдээ олгож эхэлсэн байна.
Сануулахад, таны Мессенжэр аппликэйшн сүүлийн хувилбараар шинэчлэгдсэн бол энэ боломж нээгдсэн байгаа аж.
Хэн нэгэнд илгээсэн мессэж дээрээ дарахад “Copy”, “Forward”, “Remove” гэсэн гурван комманд гарч ирнэ.
“Remove” товчийг дарахад хэрвээ уг мессэжийг бичсэнээс хойш 10 минутаас хэтрээгүй байгаа бол “Remove for Everyone”, “Remove for Me” гэсэн хоёр сонголт гарч ирнэ.
Эхнийх нь бичсэн мессэжээ өөрийн болон хүлээн авагчийн цонхноос устгана гэсэн сонголт. Харин хоёр дахь нь зөвхөн өөрийн цонхон дээрээс устгана, хүлээн авагчид мессэж харагдсан хэвээр үлдэх юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна