Нойр булчирхай нь хоол боловсруулахад оролцдог хамгийн том эрхтэн бөгөөд уураг, өөх тос, нүүрс усыг задлах ферментүүдийг ялгаруулдаг, ходоодны ард байрлах булчирхай юм.
Харин нойр булчирхайн дахь ферментүүд нь идэвхгүй хэлбэрт байдаг боловч хүнийг ямар хоол идэж, ууж байгаагаас шалтгаалан идэвхэждэг байна. Тиймээс та нойр булчирхайгаа эрүүл байлгах болон бодисын солилцоог хэвийн явуулахын тулд хоол хүнсээ зөв зохицуулж, идэх шаардлагатай ажээ.
Нойр булчирхайд сөргөөр нөлөөлөх хүнс:
Алкоголь
Тос ихтэй хоол, ялангуяа малын өөх
Элсэн чихэр их хэмжээгээр хэрэглэх
Шош, вандуй
Мөөг
Кофе, шоколад
Хийжүүлсэн ундаа
Байцай
Нойр булчирхайд тустай хүнснүүд:
Улаан лооль нь амин дэмээр баялаг бөгөөд антиоксидант үйлчилгээтэй тул нойр булчирхайн ферментийн ялгаралтад сайнаар нөлөөлдөг.Үүнээс гадна дараах хүнснүүд нойр булчирхайнд сайн нөлөөг үзүүлдэг. Үүнд:
Үхрийн мах, тахианы цээж мах,
Овьёос, будаа, бүхэл үрийн гурил
Брокколи, улаан лооль, лууван, хаш, хулуу, бууцай
Алим, гадил, лийр
Өндөг зэргүүд багтана
Орегано
Орегано нь исэлдэх процессоос үүдсэн эмгэг буюу чихрийн шижинг анагаахад эерэг нөлөөтэй гэдгийг эрдэмтэд нотолсон. Түүнчлэн нойр булчирхайн ферментэд сайнаар нөлөөлдөг аж.
Сармис
Сармис бол нойр булчирхайн үйл ажиллагаанд хамгийн тустай бүтээгдэхүүн юм. Сармис нь цусан дахь сахарын хэмжээг бууруулж, нойр булчирхайн инсулин дааврын ялгаралтыг дэмжиж өгдөг аж. Өдөр бүр 1-2 хумс сармисыг тогтмол идэж байвал, нойр булчирхай төдийгүй маш олон янзын өвчин, эмгэгээс сэргийлэх шидтэй байна.
Эрүүл биед саруул ухаан оршино!
Сэтгэгдэл бичигдээгүй байна