Хагас тэрбумаар үнэлэгдэх хар тамхи хураан авчээ

2019/02/13
 

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид хар тамхи хадгалж, тээвэрлэсэн этгээдүүдийг дайчлан баривчилж, хагас тэрбумаар үнэлэгдэх хар тамхи хураан авчээ.

Дээрх хууль бус барааг хадгалж тээвэрлэсэн 19-30 насны Монгол Улсын гурван иргэнийг саатуулан шалгаж байна. Тэдний нэг нь эмэгтэй байв. Эл хэргийг цагдаа нар Гаалийн ерөнхий газартай хамтран илрүүлжээ. 

Сүүлийн үед манай улсад олон улсын шуудангаар хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис хил нэвтрүүлэх гэмт хэрэг ихээр гарах болсон. Сар шинийн баярын өмнөхөн цагдаагийн алба хаагчид хар тамхи шуудангаар Монгол Улсын хил нэвтрүүлж, хадгалж тээвэрлэсэн Нигери Улсын дөрвөн иргэнийг илрүүлэн баривчилсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна