Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр мэдээлэл хийж, С.Зоригийн хэргээр ял сонссон нэр бүхий хүмүүсээс уучлал гуйлаа.
Тодруулбал, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж байсан цагдаа, тагнуул, прокурорын хамтарсан ажлын хэсэг хууль бус арга хэрэглэж, хэрэгтэй холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэдгийг сайд Ц.Нямдорж хүлээн зөвшөөрч, Монголын хуулийн байгууллагынхан 1937 оны аргыг хэрэглэсэн байна, үүгийг системээр нь өөрчлөх хэрэгтэй байгааг тодотгож байв.
Тэрбээр "С.Зоригийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулан эрүүдэн шүүлт явагдсан. 1937 оны бүх аргыг хэрэглэсэн. Үүнтэй холбоотойгоор Тагнуулын хоёр ажилтан хоригдсон байгаа. Шийдвэр гүйцэтгэл дээр тагнуулаас тавигдаад энэ бүх ажиллагааг зохион байгуулахад гар бие оролцсон нэг хүн бас хоригдсон.
Би сайдын ажлаа хүлээж авангуутаа нэг хүнийг ажлаас нь халсан юм. Тагнуулын хүн яахаараа шийдвэр гүйцэтгэлд ажиллаж байдаг юм бэгээд явуулж байсан. Энэ хүнийг одоо шалгаж байгаа, цаашлаад ч үргэлжилнэ.
Би тэр хоёр ялтантай очиж уулзсан. Хийгээгүй хэрэгт хилсээр шийтгүүлж, шоронд 20-25 жилийн ял авсан. Аль аль нь 40 гарсан улс. Тэр эмэгтэйтэй ч уулзсан. Өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадах юм энэ.Цаашид эмнэлэгт хэвтүүлж байгаад суллаж гаргачихмаар байна" гэсэн юм.
Үргэлжлүүлэн Ц.Нямдорж сайд "Монгол Улсын Хуул зүйн, дотоод хэргийн сайдын хувиар тэр гурван хүний ар гэрээс уучлал гуйж байна.Би амьдралдаа уучлал гуйж байгаагүй хүн шүү. 1937 оны систем эргэн сэргэснийг нүдээрээ үзлээ.
Ахиж Монголын хуульчид эрүүдэн шүүх явдлыг системээр нь өөрчлөх шаардлага харагдаж байна.Би ийм аймшигт юм үзээгүй, сонсоогүй .Аймшигтай юм болоод байгаад мэдсэн учраас чадан ядан тэмцлээ.Хэд хэдэн хэрэг үүсгэлээ.
Захиалагчийг олох нь битгий хэл бүр будилуулаад, замхаруулсан байна билээ.Хэлээд байсан юм билээ.Тодорхой хүн рүү чиглүүлээд, нэр усыг нь дурдаад, төгрөг мөнгийг нь хэлээд, авсан өгснөө ч ярьсан.
Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаад нас барсан эмэгтэй нар гэрийнхэнтэй хуулийнхан уулзсан.Би уулз гэсэн юм.Аль аль талаасаа ойлголцож байгаа байх.
С.Зоригийн амь нас хохирсон хэрэг дээр сүүлийн үед тагнуулын байгууллага их нааштай ажиллаж байгаа .АТГ ч учир зүйг нь олох гэж дэмжиж байгаа" гэлээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна