Баянзүрх дүүргийн X, XIX хороодод өнгөрсөн бямба гарагт дахин сонгууль боллоо. Нийслэлийн Сонгуулийн хорооноос зохион байгуулсан уг сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гараад байгаа.
X хорооны сонгуульд МАН-ын нэр дэвшигч 55.2 хувийн саналаар ялалт байгуулжээ. Тус тойрогт бие дааж нэр дэвшсэн Н.Алтантуяа 37.4 хувийн санал авсан байна.
Тодруулбал, санал хураалтын дүнгээр 10 дугаар хорооны сонгуульд МАН 55.2 хувь, Консерватив нам 0.72, БНН 0.91, Ногоон нам 0.76, бие даагч Н.Алтантуяа 37.4, бие даагч Г.Жаргал 4.31 хувийн санал тус тус авсан байна. Харин 19 дүгээр хорооны сонгуулийн дүнгээр МАН 55.2, Консерватив нам 0.35, БНН 0.64, Ногоон нам 1.21, бие даагч Н.Уламбаяр 11.25, бие даагч Т.Туул 35.94 хувийн саналыг тус тус авчээ. Сонгуулийн дээрх дүнгээр МАН-аас нэр дэвшсэн төлөөлөгчид 10, 19 дүгээр тойргийн дахин сонгуульд ялалт байгуулжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна