УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр өндөрлөнө

2019/03/26
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

Гуравдугаар сарын 26-ны Мягмар гарагт:


1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

 Хэлэлцэх асуудал:

 -Ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төсөл /Экспортыг дэмжих чиглэлээр төрөөс баталсан бодлогын шийдвэрт дүн шинжилгээ хийх/;

 -Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

 2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

 Хэлэлцэх асуудал:

-Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлт;

-Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал;

-Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудал.

 ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Гуравдугаар сарын 26-ны Мягмар гарагт 15.00 цагаас:


-Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлт;

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал;

-Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудал;


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна