Өмссөн хувцас, барьсан утаснаас илүү дотоод мөн чанар, ажил хэрэгч байдлыг харах хэрэгтэй юм даа. Түүнтэй адил Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс хариуцлагын тогтолцоо, эрх мэдлийн хувиарлалт, байгалийн баялаг зэргийг харах ёстой юм. Гэтэл гол асуудлаа харахын орон УИХ-ын гишүүдийн тоо дээр илт анхаараад байх юм. УИХ-ын гишүүний тоог 99 болгох нь зөв өө.
1-рт 100 мянган сонгогчтой аймагт гурван мандат байдаг атлаа 300 мянган сонгогчтой дүүргүүдэд мөн адил байх жишээтэй.
2-рт 76 гишүүний 20 нөхөрт нь лобби хийхэд хүссэн хуулиа гарган авч болдог болжээ.
3-рт 33 гишүүн нэгдээд Засгийн газраа солин өөрсдөө сайд дарга болдог болов.
4-рт УИХ-ын гишүүд Засгийн газарт орон утгаа алдсан. Өөрийн санаачилсан батласан хуулиа хэрэгжүүлнэ, хяналт тавина ч гэх шиг.
5-рт УИХ-ын гишүүн гэхээр бурхан шиг дархан эрхтэй байж болохгүй.
6-рт 99 гишүүнээс хууль зөрчсөн нөхрийг эргүүлэн татаад байхад УИХ-ын үйл ажиллагаанд саад тотгор гарахгүй.
7-рт Иргэд УИХ-ын гишүүд 99 болоод зардал их гарна болгоомжлол байх шиг байна. Тийм сүртэй их зардал гардаггүй юм. Одоо байгаа гишүүдийн цалин, урамшуулал, зардлаас хасаад олгоё. Хөрөнгөжсөн, намдаа хандив өгч жагсаалтанд орсон зарим гишүүд цалингүй ажиллаж болно шүү дээ.
Олон нийт 76 малтай байснаа 99 болж өслөө. Харааж загнаж, хариулж байхад олшироод зүгээр юм биш үү. Ер нь тэгээд монголын мал өсөх дуртай байгаа.
Б.Жаргалсайхан
Сэтгэгдэл бичигдээгүй байна