Гишүүдийн кноп гацсан асуудлаар ТЕГ-аас шалгалт явуулж эхэлжээ

2019/08/29
УИХ-ын гишүүдийн ирц бүрдэхгүйгээс ээлжит бус чуулган хоёр хоног хуралдаж чадахгүй гацсан. Ингээд бөөн асуудал болсны дараа буюу өчигдөр гишүүдийн ирц бүрдэж чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх гэтэл гишүүдийн нэр өгөх товчлуурт техникийн саатал гарсан юм.

Гишүүд үг хэлэхээр кноп дарсан боловч нэрс нь орохгүй байсныг УИХ-ын дарга Г.Занданшатар “Байгалийн баялагтаа эзэн болох, сахилга хариуцлагыг сайжруулах зэрэг олон асуудлыг шийдэх гэж байхад хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна. Зориуд ингэж үймүүлж байна” гэсэн билээ.

Энэ мэт асуудлаас техникийн саатал гарсны дараа Тагнуулын Ерөнхий газрынхан УИХ-ын тамгын газрын техник мэдээллийн хэлстийн дарга Ц.Борхүүг шалгаж эхэлсэн байна.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна