Д.Эрдэнэбат: Сонгодог парламенттай нь үнэн юм бол Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх нь зөв

2019/09/06
АН-ын зөвлөл чуулганы хуралдааныг орхиж, Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ талаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр” АН-ын зөвлөлөөс УИХ-ын даргад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөл өргөн барилаа. Тогтоолын төсөл өргөн барьж байгаа шалтгааныг манай олон нийт ойлгож байгаа байх гэж бодож байна. Үндсэн хууийн нэмэлт өөрчлөлтийн зөвшилцөл, хэлцлийн явцад АН-ын зарчмын байр суурь илэрхийлсэн саналуудыг УИХ дээр хүлээж аваагүй унагаасан байгаа. Бид анх зарчмын байр сууриа илэрхийлэхдээ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь өөрөө ардчилсан нийгмийнхээ төлөв байдлыг төлөвшүүлэх, Үндсэн хуулиа улам сайжруулах, Үндсэн хууль батлагдсанаас хойших 27 жилийн хугацааны алдаатай зүйлээсээ сургамж авч, үүнийгээ засч сайжруулах чиглэлээр гурван том байр суурь илэрхийсэн.

Нэгдүгээрт үнэхээр сонгодог парламенттай нь үнэн юм бол Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх нь зөв. Олон улсын жишиг рүү орох ёстой гэсэн байр суурь.  Хоёрдугаарт парламентийг тогтвортой, бодлоготой байлгая гэвэл сонгуулийн тогтолцоог холимог байлгах санал гаргасан.

Харамсалтай нь энэ хоёр санал чуулганаар уналаа. Тийм учраас АН-ын зөвлөл цаашид чуулганы хэлэлцүүлэгт оролцох боломжгүй гэдгээ илэрхийллээ. Цаашид энэ хэлэлцүүлэг зөв явах нь уу үгүй юу гэдэг бидний анхаарлын төвд байгаа. Чуулганы харж байхад эрх баригчид хоорондоо үл ойлголцож, өөрсдөө асуудлаа унагаах нь түгээмэл болж байна. Энэ бол АН-тай огт хамаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудал зөвшилцлийн явцад санал нийлсэн асуудал учраас үүнийг АН-ын зөвлөлийн даргын хувьд дэмжсэн. Бидний байр суурь нэг байсан. Харин Засгийн газрын гишүүнийг давхар дээлтэй байлгах, Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд нь томилох асуудал бол зөвшилцлийн явцад бидний байр суурьтай ижил байсан гэдгийг онцолж хэлмээр байна. Биднийг чуулганы орхиж хэлэлцүүлэгт суухгүй байгааг далимдуулан сөрөг улс төр хийж яавч болохгүй гэж харж байна. Бид Монгол Улсын хөгжлийн 20-30 жилийн цаадахыг харах ёстой гэж байр сууриа илэрхийлж ирсэн. Одоо зөв бурууг шүүх ганцхан асуудал үлдлээ. Энэ бол ард түмэн энэ хуулийн зөв бурууг шүүх боломж.  Тийм  учраас энэ тогтоолын төслийг өргөн барилаа. “ гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна