УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлж, төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрээр, "Оюутолгойн хэлэлцээрийг Монголын ард түмэнд ашигтай байлгах талаар ажил хэрэг хийж байгаа ЗГ-н ажлын хэсэг УИХ-н үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлж байгаа юм. Хаана, яаж биелүүлж байгаа талаар УИХ дээр мэдээлэл хийгээч ээ. Монголоос одоогийн байдлаар нэг аравны хоёр сая тонн зэс, 75,8 тонн алт, 231 тонн мөнгийг гаргасан байна.
Нийтдээ энэ нь одоогийн үнэ цэнээр 14 тэрбум долларын баялаг гарсан байна. Ирээдүйд 22 тэрбум долларын өртэй болно. 2051 он буюу дахиад 30 жил ногдол ашиг юу ч авахгүй гэдгээ албан ёсоор Рио Тинто мэдэгдээд байна.
Монгол орноос гарсан баялаг, өрийн хэмжээ 2,1 тэрбум доллар болсон. Товчхондоо Оюутолгойн талаар дөрвөн улсын шүүх дээр Монголын ЗГ-ын сайд нар Оюутолгойн гэрээг байгуулахдаа авилгал авсан, үндэслэлгүй баяжсан гэдэг мэдээллүүд гарсан байна.
АНУ, Англи, Сингапур, Хонгконг гэсэн дөрвөн улсад Монголын улс төрчид авилгал авч энэ гэрээг байгуулсан. Ийм шийдвэр гарсан байхад Монголын ЗГ-аас ард түмнээ өмгөөлж Олон улсын шүүхүүдэд ард түмнээ өмгөөлсөн захидалаа явуулахгүй байна. Ямар ч алхам хийхгүй байна. Энэнээс болж нэг сарын 31-ныг бид алдах юм бол Монгол орон Оюутолгойн гэрээг Монголын талд ашигтай болгох, сайжруулах, түүхэн алтан боломжоо алдана. Энэ бол маш том нүгэл болно" хэмээн мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна