АН: УОК-ын дарга, Эрүүл мэндийн сайдыг огцруулах шаардлага хүргүүллээ

2021/01/20

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэв. Үүгээр УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг нэн даруй огцруулахыг шаардаж байгаа юм. 

Өнгөрсөн хугацаанд амь нас болон эрүүл мэнд, сэтгэл зүйн хохирол амссан Монгол Улсын иргэн бүр УОК-ын буруу шийдвэрээс болж хохирсон. Коронавируст халдварын  үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ оновчтой бус байгааг УИХ дахь Ардчилсан намын бүлэг удаа дараа сануулсаар байсан. Түүнчлэн ямар ч үед хүний эрхийг дээдэлж ажиллах ёстой гэдэг байр сууриа илэрхийлж байв. Гэвч өнгөрсөн жил гаруйн хугацаанд Монгол Улс цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар ямар ч бэлтгэлгүй, цаасан дээр хэдэн хууль, журам батлахаас хэтэрсэнгүй. Халдварын тохиолдол илрэх бүрд УОК, түүний шийдвэрийн биелүүлэгч төрийн байгууллагын албан тушаалтнууд иргэдийг буруутгаж, нэр төрд халдсан, ялгаварлан гадуурхдаг ёс зүйгүй үйлдлүүд гаргасаар байна.  Үүний нэг жишээ нь дөнгөж төрсөн эмэгтэй нярай хоёрыг шилжүүлэн зөөвөрлөж байгаа явдал. Тиймээс энэхүү харгис үйлдлүүдийнхээ хариуцлагыг хүлээх цаг нь одоо болсон. Иргэд ч цаашид ийм байдлыг тэвчих боломжгүй боллоо гэж үзэж буй.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна