УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхын саналаар Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ. Энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө.
Тэрээр, "Монгол Улсын Үндсэн хуулийг бүх иргэн, төрийн байгууллага дагаж мөрдөх үүрэгтэй. Үүний хүрээнд Засгийн газар ажиллаж, үүргээ биелүүлнэ. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл бие биедээ тэнцвэртэй, хараат бус шүүхтэй байх ёстой.
Энэ хяналт тэнцвэрийг барьж ажиллана. Хувь хүн биш хууль засагладаг засаг төртэй байх ёстой, ийм итгэл үнэмшлээр ажиллана" хэмээн мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна