П.Нүрзэд: МАН-ын удирдлагууд манай намын дарга асан С.Эрдэнэтэй уулзсан гэсэн мэдээлэл бидэнд байгаа

С.Гандэлгэр
Өчигдөр 14 цаг 07 минут

АН-ын гишүүн П.Нүрзэд, Б.Ган-очир, Д.Батцогт нар өнөөдөр Төв шуудангийн өмнө байрлах АН-ын төв байранд АН-ын нийслэл дүүргийн намын хорооны тамгуудыг хүчингүй болгосон асуудалтай холбоотой мэдээлэл хийлээ.

П.Нүрзэд

"МАН шууд утгаараа АН-ын үйл ажиллагаанд оролцож байна. МАН-ын удирдлагууд манай намын дарга асан С.Эрдэнэтэй уулзсан гэсэн мэдээлэл бидэнд байгаа. Энэ мэдээллийг баталгаажуулж байгаа хэлбэр нь УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан гэдэг хүн тамга тэмдэгний асуудлыг будлиантуулж байна. Хэсэг бүлэг хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болоод улсын хэмжээний асуудал болоод байна. АН-ын үйл ажиллагаа хэвийн явж байгаа. 

Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор манай намыг оролцуулахгүй байлгах үйлдэл МАН-ын удирдлагуудаас гарч байгаад харамсаж байна. Шударга өрсөлдмөөр байна. Бидэнд өнөөдөр МАН-тай булаацалдаж тэмцэлдээд байгаа нэг ч зүйл байхгүй. Засгийн эрх барьж байгаа нам төрийн байгууллагуудыг ашиглаж АН-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс шууд оролцож байгаад үнэхээр харамсаж байна. Хууль дээдлэх зарчмаар ажиллаач ээ. Шударгаар өрсөлдөж, бодлого шийдвэрээ ярьж, мэтгэлцье. Ард түмний амьдрал ахуйг сайжруулах гэж байгаа бол тэр бодлогоороо уралдъя гэж МАН-ыг уриалж байна. 

Манай намын хуучин удирдлагуудыг ашиглаад АН-ыг самарна гэж бодож байгаа тийм юм байхгүй. АН-ын 21 аймаг есөн дүүргийн дарга нар бүгдээрээ нэг үзэл бодолтой байгаа. Энэ асуудал дээр АН хатуу дуугарч тэмцэх болно. Зүгээр хараад суухгүй." гэв



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.121.26
    2021/01/30

    Зөв шударга залуус Эрдэнэ зайгаа тавиад зайл

    Хариулах
  • 66.181.177.15
    2021/01/29

    Бүгдээрээ зайлцгаа. Гар хөл болсон юмнууд. Шинэ даргаа хурдан сонгомоор байна.

    Хариулах
  • 202.126.88.38
    6 цагийн өмнө

    Шинэ залуус та нар намаа удираж авч явахгүй бол нэр хүнд унаж дуусахаас гадна Эрдэнэ байгаа цагт олон түмэн жигшиж гүйцлээ шүү.Санаатайгаар намын нэрийг нь унагаж байгаа юм шиг харагдах боллоо. Буруу бол уучлаарай.

    Хариулах
  • 202.126.88.38
    6 цагийн өмнө

    АН дотоод ардчиллаа алдсанд бүх асуудал бн. 20 оны сонгууль үнэндээ У.Хүрэлсүх, С.Эрдэнэ 2т л иргэд саналаа өгсөн. Намаа аврах гэсэн зөв шударга бүхнийг дарж, хгөөд

    Хариулах
  • 202.126.90.48
    7 цагийн өмнө

    Эрдэнэ бга намын тамга МАН тай хуйвалдаж авсан хуурамч тамга.

    Хариулах
  • 202.126.89.210
    15 цагийн өмнө

    Баабарын хэлдэг үнэн болж таарлаа. Энэ эрдэнэ АН-ыг сөнөөх нээ

    Хариулах
  • 66.181.184.185
    21 цагийн өмнө

    Юу гэж солиороод байгаа нуснууд вэ? дүрэмтэй нам дүрмээрээ тоглооч

    Хариулах