Өчигдөр УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан чуулганы хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэх үед "Улс орон, ард түмэнд нь ихээхэн хохирол учраад байхад Төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүн "Оюутолгой"-гоос ашиг орлого олоод байж таарахгүй. "Оюутолгой"-н ТУЗ-өөс нэн даруй Н.Багабанди гуайг гаргах шаардлагатай. Энэ хүн бол зарчимд нийцэхгүй. Хэвлэлээс бид түүнийг ЗГХЭГ-ын даргыг дарамтлаад "Оюутолгой"-н ТУЗ-д үлдсэн гэдэг мэдээллийг аваад сууж байсан. Одоо Ерөнхий сайдыг дарамталж чадахгүй байлгүй" хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Т.Аюурсайханы хувьд 2009 онд Ерөнхийлөгч асан Н.Багабандийн эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан нь түүнийг улс төрд ороход тодорхой хувь нэмэр оруулсан гэдэг.
Түүний эл хэлсэн үг олны шүүмжлэлд өртөөд байгаа бөгөөд өөрийн цахим хаягаараа дамжуулан:
"Н.Багабанди гуай нэгдүгээрт миний эзэн биш. Хоёрдугаарт намайг улс төрд дагуулж оруулж ирээгүй. Улс төрд би бор зүрхээрээ, бартаа саадтай замаар явж ирсэн. Туслахаар нь ажиллаж байхдаа би хийсэн ажлынхаа төлөө Монгол төрөөс цалингаа авсан. Төрийн албан хаагчийн хувьд өсч, төлөвшсөн. Үүнийхээ төлөө би хүн ёсоор талархалтай байдаг. Өөр юу ч байхгүй" гэсэн тайлбар хэлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.98
Амжилт залуу минь
Хариулах66.181.187.201
Яг үнэн. Багабанди титэм үг бичээд л байдгийн, шуналаа зогсоож чадахгүй хүн бусдад ном зараад яахав дээ.
Хариулах64.119.21.29
энэ чинь харин зөв үг хэлжээ Тэр багабалай нь оюутолгойгоос хурдан зайлаа
Хариулах192.82.76.140
Зөв бодолтой сайхан залуучууд гарч ирж байгаа л гэж горьдоод баярлаад байгаа шүүдээ.
Хариулах66.181.185.31
Шинэ уе залуу халаа ирж байна даа зев явбал монгол хегжине
Хариулах192.82.78.3
Ok
Хариулах