УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ҮХ-ийн цэцийн 2021 оны нэгдүгээр дүгнэлтийг хэлэлцэж, үүнийг хүлээн авах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа.
Үндсэн хуулийн цэцийн энэ сарын 20-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх асуудлыг хэлэлцэн, уг заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл, хүүхдээ асарч буй эцэг, эхэд хүйсээр шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж Үндсэн хуулийн цэцийн гишүүд үзлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна