СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж, 3 хүн амиа алджээ

С.Гандэлгэр
7 цаг 41 минутын өмнө

Энэ сарын 25-28-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын 598 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж бэртсэний 2 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутаг 3 хүний амь нас хохирсон байна.

Тухайлбал, 2021.01.26-ны өдрийн 13.34 цагийн орчимд Өмнөговь аймаг Хонгор сум Мандах баг “Сайжрах гэх газар” /аймгийн төвөөс баруун хойш 17 км/ асфальтан замд Toyota Estima маркийн автомашин онхолдож, жолооч, зорчигч нарын 2 хүний амь нас хохирч, мөн зорчигч 3 хүн гэмтсэн.

2021.01.25-ны 03.30 цагийн орчимд Баян-Өлгий аймаг, Толбот сум 2-р баг “Хар сайр” гэх газар /сумын төвөөс хойш 35 км/ асфальтан замд Toyota corolla маркийн автомашин онхолдож, жолооч К-н амь нас хохирсон.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 160 зөрчил ирлүүлсний 85 нийслэлд, 75 орон нутагт тус тус бүртгэгдсэн байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд суудлын автомашинд болон ачааны автомашинд 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэж заасан байдаг тул эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: ТЦА

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна