Шинэ засгийн газарт ажиллах сайд нарын хэн нь хэн бэ ?

4 цаг 54 минутын өмнө

Ман-ын удирдах зөвлөл хуралдаж шинэ Засгийн газрын сайд нарын нэрс тодроод байгаа. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй найман сайд дахин нэр дэвшиж байгаа юм. Харин шинээр сайдад нэрлэгдээд буй эрхмүүдийн талаар та бүхэнд танилцуулъя. 

Шадар сайд С.АМАРСАЙХАН:

УИХ-ын гишүүн С.Амарсайхан Шадар сайдаар ажиллахаар боллоо. Улаанбаатар хотын даргаар ажиллаж байсан түүнийг МАН-ын УЗ Шадар сайдаар ажиллаж чадна гэж үзжээ. Англи, Орос, Хятад хэлтэй түүний боловсрол, ажилласан байдлыг танилцуулж байна. Улсад 23, төрийн албанд 15 жил ажилласан туршлагатай аж. 

Боловсрол: 1992-1996 онд АНУ-ын Калифорны Пресно хотын коллеж, Англи улсын Метрополитен коллежид Англи хэл, 1996-1998 АНУ-ын Лос-Анжелес хотын коллежийг Бизнесийн удирдлага мэргэжлээр, 1998-2000 онд АНУ-ын Соут Вейстерны их сургуульд Эрх зүйн чиглэлээр магистр хамгаалсан. 

Ажилласан байдал: 1991-1992 онд Мэдээлэл Судалгааны төвийн техникийн ажилтан, 2000-2001 онд АНУ-ын Американ Трейд & Деволопмент компанийн менежер, 2001-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, атташе, 2004-оноос “Оюуны Ундраа Группын Ерөнхий захирлаар, 2008 оноос Хонг-Конгийн PTI Компанийн ТУЗ-ын Зөвлөх ажлыг хавсран ажиллаж байна. НИТХ-д 3 удаа сонгогдсон. Одоогийн хотын дарга Д.Сумъяабазарын өмнө даргаар ажиллаж байгаад 2020 оны УИХ-ын сонгуульд Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон. 

ЗГХЭГ-ын дарга Ц.НЯМДОРЖ:

Туршлагатай парламентч Ц.Нямдоржын дараагийн зогсоол Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдын удирдах танхимын “гал тогоо баригч" буюу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын албан тушаал боллоо.

Боловсрол: 1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр төгссөн. 

Ажилласан байдал: 1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга, 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдvгээр орлогч, 1990-1992 онд Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд, 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн, 1992 оноос 2020 оныг хүртэл долоон удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, гурван удаа ХЗДХ-ийн сайдын суудалд сууж байсан эрхэм. Харин 2020 оны УИХ-д өвдөг шороодсоныхоо дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байгаад ЗГХЭГ-ын даргад нэр дэвшээд буй.

Боловсрол, шинжлэх ухааны сайд УИХ-ын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН:

Давхар дээлтэй дөрвөн сайдын нэгээр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тодорлоо. Туршлагатай улс төрч, УИХ-ын дэд даргаар ажиллаж явсан ч өмнө сайдаар ажиллаж байгаагүй, анх удаа сайдад дэвшиж буй.

Боловсрол: 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль, 1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль, 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн. 

Ажилласан байдал: 1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1996 онд Интерпресс ХХК-ийн үүсгэн байгуулагч, 1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч, 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх, 2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2012 оос өнөөдрийг хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүнээр, 2017 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, 2017-2020 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж буй..  

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

Ч.Хүрэлбаатарыг сайдаар үлдэнэ, Х.Булгантуяа гишүүнийг ч сайдад дэвших магадлалтай хэмээн яригдаж байсан ч эцэст нь УИХ-ын гишүүн Б.Жавхлан давхар дээлтэй гишүүдийн нэг боллоо. “ЖДҮ”-тэй холбогдож байсан улс төрчдийн нэг.

Боловсрол: 1997 онд Монгол улсын их сургуульд банкны эдийн засагч, 2008 онд АНУ, Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль, 2009 онд АНУ, Индианагийн их сургууль тус тус дүүргэсэн.

Ажилласан байдал: 1997-1999 онд Монгол банк, Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, 1999-2000 онд Монгол банкнаас ХААН банканд Бүрэн эрхт төлөөлөгч, эрх хүлээн авагч, 2000-2004 онд Монгол банк, Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч, 2004-2006 онд Худалдаа хөгжлийн банк, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал, 2006-2007 онд Худалдаа хөгжлийн банк, Дэд ерөнхийлөгч, 2010-2016 онд Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, 2016 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2020 онд Нутгийн удирдлагын дэд хорооны дарга, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж буй. 

Хууль зүй, дотоод хэргийн сайдХ.Нямбаатар

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сайдаар яригдаж байсан ч  Х.Нямбаатар дахин Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдлоо.

Боловсрол: 2000 онд Орхон их сургууль, эрх зүйч /Бакалавр/, 2002 онд Орхон их сургууль, Боловсрол судлалын магистр, 2008 онд Цагдаагийн академи, /Хууль сахиулахын Их сургууль/ Хууль зүйн ухааны магистр, 2012 онд Удирдлагын Академи, Төрийн удирдлагын докторант, 2017 онд Хууль сахиулахын Их сургууль, Хууль зүйн ухааны докторант

Ажилласан байдал: 2000-2007 онд Орхон их сургуульд багш 2005-2008 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч 2008-2009 онд Сонгино хайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Хуулийн зөвлөх 2009-2012 онд Сонгино хайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга 2011-2012 онд мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч 2012-2016 онд Сонгино хайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн 2019-2020 онд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга 2020 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайд

Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ:

Дэд сайдаар ажиллаж байсан Б.Батцэцэг салбараа толгойлохоор боллоо. Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшсэн ч өвдөг шороодсон юм.

Боловсрол: МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг 1996 онд, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг 2000 онд, Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг 2005 онд тус тус дүүргэжээ. 

Ажилласан байдал: Б.Батцэцэг нь 1996-2005 онд “Мөнхийн Үсэг” ХХК-ийн захирал, 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хэлтсийн дарга, 2007-2015 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн УЗ-ийн дарга, 2010-2011 онд МАХН-ын ажлын албанд зөвлөх, 2011-2012 онд МАН-ын ажлын албанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2015-2016 онд Сангийн  сайдын зөвлөхөөр тус тус ажиллажээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН:

У.Хүрэлсүхийн Засгийн газрын эхлүүлсэн төмөр зам, уул уурхай, газрын тосны үйлдвэр зэрэг олон томоохон бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлэхээ нэгэнт зарласан болохоор өмнөх танхимаас улирах магадлалтай сайд нарын нэг байв. 

Боловсрол: 1996-2001 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч, бизнес судлаач, 2006-2008 онд Удирдлагын академид Удирдахуйн ухааны магистр зэрэгтэй.

Ажилласан байдал: 2001-2003 онд “Монхангай хаус” ХХК-д хэлтсийн менежер, захирал, 2003-2004 онд “Дөрвөн Уул” ХХК-д гүйцэтгэх захирал, 2004-2013 онд “Мээг” ХХК-д гүйцэтгэх захирал, 2013-2015 онд “МТМ” ХХК-д захирал, 2015-2016 онд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга, 2016-2019 онд Эрчим хүчний яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2019 оны 10 дугаар сараас одоог хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар ажиллаж байгаад ийнхүү сайдад нэр дэвшиж байна.

Барилга хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР:

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт улиран ажиллах найман сайдын нэг. Улсад 19 жил, төрийн удирдах албан тушаалд 12 жил ажиллаж байна. 

Боловсрол: 1996 онд Техникийн их сургууль, 2001 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн ухааны факультет, 2003 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, 2006 онд Зүүн Лондонгийн Их сургуулийг тус тус төгссөн. Хими технологич, улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 

Ажилласан байдал: 2002- 2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга, 2006-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, 2008 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан  орлогч, 2014-2015 онд  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэд сайд, 2016-2018 онд “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2016-2018 онд “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2019 оноос одоог хүртэл Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан бол одоо салбарын сайдад нэр дэвшээд буй.

Батлан хамгаалахын сайд Г.САЙХАНБАЯР:

Улиран томилогдож буй найман сайд нарын нэг. Өнгөрсөн долдугаар сараас эхлэн Батлан хамгаалахын салбарыг хариуцан ажиллаж  буй түүнийг ажлаа үргэлжлүүлэх нь зүйтэй гэж МАН-ын УЗ үзжээ.

Боловсрол: 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1995 онд Засгийн газрын дэргэдэх Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт, 2002 онд БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалахын их сургууль, 2014 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийг тус тус суралцаж төгссөн. Улс төр судлаач, цэргийн стратегич, төрийн удирдлагын мэргэжилтэй, магистр зэрэгтэй.

Ажилласан байдал: 1989-1994 онд Ардын армийн 121, 318 дугаар ангиудад салбарын улс төрийн орлогч, суртал нэвтрүүлэгч, 1994-2000 онд Зэвсэгт хүчний ерөнхий штабын Сургалт, соёл сурталчилгаа, хүмүүжлийн газарт мэргэжилтэн офицер, Мэдээлэл, соёл сурталчилгаа, хүмүүжлийн ажлын хэлтсийн дарга, 2000-2012 онд Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга, дарга, 2014 мөн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, даргаар тус тус ажиллаж байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд А.АРИУНЗАЯА:

А.Ариунзаяа Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын засгийн газарт улиран томилогдлоо. Улсад 16 жил ажиллаж байгаа бөгөөд үүний тавд нь төрийн удирдах албанд ажиллаж байна. 

Боловсрол: 1996 онд ОХУ-ын Улан-Үдэ хотын лицей-интернат 1-р сургууль, 1999  онд ХБНГУ-ын Халле коллеж, 2005 онд  ХБНГУ-ын Ханновэр их сургууль, 2015 онд  Удирдлагын академи, 2017 онд Эдийн засгийн Үндэсний дээд сургуулийг тус тус төгссөн. Улс төрийн шинжлэх ухаан, нийгэм судлалын мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.

Ажилласан байдал: 2005-2013 онд “Монгол Даатгал” ХХК-д хүний нөөц, сургалтын менежер, ерөнхий менежер, тэргүүлэх менежер, 2013-2016 онд Монгол Ардын намын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газар болон нийгэм, эдийн засгийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан бөгөөд  2016 оноос одоог хүртэл Үндэсний Статистикийн хорооны даргаар ажиллаж байна.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар

Л.Халтар дахин салбараа удирдаж ажиллахаар боллоо. Томоохон бүтээн байгуулалтууд, тэр дундаа олон хүний хүсэн хүлээж буй Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад онцгой анхаарал хандуулан ажилла хэмээн түүнийг улираан томилж буй бололтой.

Боловсрол: 1990 онд ОХУ-ын Санктпетербург хотын Төмөр замын дээд сургууль 1999 онд ОХУ-ын Санктпетербург хотын Зам харилцааны их сургуулийг тус тус төгссөн.

Ажилласан байдал: 1983 онд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Захиргааны хэлтэст цэвэрлэгч 1983-1985 онд мөн хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Худалдааны баазад ачигч 1990-1992 онд “УБТЗ” ХНН-ийн Төмөр замын коллежид багш 1992-1993 онд “УБТЗ” ХНН-ийн Ачиж, буулгах ангийн орлогч дарга 1993-2006 онд “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зуучийн төвд захирал 2006-2018 онд “УБТЗ” ХНН-ийн Удирдах газарт орлогч дарга 2018-2020 онд хүртэл Зам, тээврийн хөгжлийн дэд сайд 2020 оноос Зам, тээврийн хөгжлийн сайд.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх

Эрчим хүчний салбарыг удирдаж байсан Н.Тавинбэх улиран томилогдлоо. Шинэ коронавирусийн халдвартай холбоотой иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нэгд цахилгааны үнийг тэглэх асуудалд орсон. Үүнтэй холбоотой ажлаа үргэлжлүүл хэмээн улираан сонгож буй бололтой.

Боловсрол: 1989 онд Багануур дүүргийн ерөнхий боловсролын сургууль 1994 онд Техникийн их сургууль 2005 онд Удирдлагын академи 2020 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг тус тус төгссөн.

Ажилласан байдал: 1995-2001 онд Багануурын цахилгаан, шугам сүлжээний газрын Засварын албанд монтёр, мастер, албаны дарга, инженер 2001-2007 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн дэд захирал, ерөнхий инженер 2007-2013 онд мөн компанийн гүйцэтгэх захирал 2015-2017 онд Багануур хотын захирагч 2017-2020 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирал 2020 оноос Эрчим хүчний сайд

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН:

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хоёр Засгийн газар дамжин сайдаар ажиллаж буй найман хүний нэг боллоо. Алдаа гаргаж, олон нийтийн анхаарлын төвд орж явсан цаг саяхан. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлсөн тухай баримт гарч ирэн, өмнөх ажиллаж байсан байгууллагадаа гэрээний дагуу төлүүлсэн хэмээн тайлбар тавин, төлбөрийг нь буцаасан. Ёс зүйн хариуцлага нэхүүлж явсан тэрбээр дахин сайдаар ажиллахаар болжээ.

Боловсрол: 1991 онд ОХУ-ын Иркутск хотын Техникийн их сургууль, Уулын инженер-маркшейдер мэргэжилтэй, Монгол Улсын зөвлөх инженер, докторын зэрэгтэй.

Ажилласан байдал: 2002-2007 онд  “Монголросцветмет” ТӨҮГ-ын Бор өндөр уулын баяжуулах үйлдвэрт Хэсгийн маркшейдер, ерөнхий маркшейдэр, 2007-2009 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын захиргаанд хэлтсийн дарга, 2009-2013 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Шижир алт үйлдвэрт захирал, 2013-2017 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Баргилт уулын үйлдвэрт ерөнхий инженер, 2017-2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга, 2018 оноос одоог хүртэл “Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байгаад У.Хүрэлсүхийн засгийн газрын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсон.

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:

Боловсрол: 2004 онд АШУИС-ийг хүний их эмчээр төгссөн. Тэрээр Тэргүүлэх зэргийн эмч, Анагаах Ухааны Доктор, Клиникийн Профессор цолтой. Япон улсын Нагоя хотод ЭМ-н бодлого, удирдлагаар Магистерийн зэргийг хамгаалсан бөгөөд БНСУ, Тайвань, АНУ, Чех улсад мэргэжил дээшлүүлжээ.

Ажилласан байдал : Эрүүл мэндийн салбарт 17 жил ажиллаж, 2007 оноос хойш Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн дүрс оношилгооны төвийн даргаар, 2019 оноос Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаад сайдад нэр дэвшиж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.УРТНАСАН:

Боловсрол: 1994-1998 онд МУИС-ийг Сэтгүүл зүйн чиглэлээр төгссөн. Байгаль орчин, аялал жуулчлалын бас нэгэн салбарын бус сайд.

Ажилласан байдал: “Байгаль болон Соёлын өвийг хамгаалах сан” ТББ-ын тэргүүн. 1998-2000 онд Eagle TV телевизэд сэтгүүлч, мэдээний албаны дарга,  2000-2010 онд МҮОНРТ-ийн Нийгэм, эдийн засгийн редакцад сэтгүүлч, редактор,  2010-2013 онд “Шинэ дэлхий” телевизийн Мэдээний албаны дарга, Гүйцэтгэх захирал, 2013 оноос хойш “Юни Си энд Си” ХХК-ийн Маркетингийн захирал, 2016 оноос “Юни солар” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаад сайдад нэр дэвшиж байна. Дашрамд дурдханд Шадар сайдаас буусан Я.Содбаатарын үеэл юм.

Соёлын сайд Ч.НОМИН:

Боловсрол: Их Британийн Ийст Англиа Их Сургуулийг эдийн засгийн чиглэлээр төгссөн.

Ажилласан байдал: 2006-2007 онд Гацуурт группын Гадаад харилцааны захирал,  2007 оноос Тэрэлж зочид буудлын Ерөнхий менежер, 2011 оноос хойш Монгол HD телевизийн захирлаар ажиллаж байна. 2013 оны Телевизийн салбар дахь Дэлхийн нөлөө бүхий 25 эмэгтэйн нэг, Монголын Хэвлэл мэдээллийн ёс зүйн зөвлөлийн Удирдах зөвлөлийн даргаар тус тус ажилладаг. Гаднын томоохон шоу нэвтрүүлгүүдийг Монголд өндөр төвшинд  нутагшуулдгаараа танил болсон хүн. Соёл гэхээсээ илүү медиа салбарт ажилласан түүнийг залуу үеийн төлөөллүүд телевизийн салбарт өөрчлөлт авчирсан шиг соёлын салбарыг удирдан өөрчлөлт хийх байх хэмээн дэмжих биз.



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.110
    2021/01/29

    Мөнгөтэй хүний хүүхэд бас төрлийн холбоотой хүүхнүүд залуугаараа сайд болж байнадаа. Улс орны хэмжээнд бас олон улсын хэмжээнд ажиллаж чадах нь эргэлзээтэй байнаа

    Хариулах
  • 66.181.161.54
    1 цагийн өмнө

    Nymdorjiig demjij bn zaluu hvmvvst zowlon tuslan shvvdee bas hurts shudarga yriatai hvnshvv ..

    Хариулах
  • 1.242.213.191
    1 цагийн өмнө

    Солиод л байдаг солигдоод л байдаг Монгол улс минь яг л 30 жилийн өмнөх шигээ хэвээрээ хэдэн өндөр байшин боссон яагаад зоригтой аавын хүү байхгүй юм бол

    Хариулах
  • 1.242.213.191
    1 цагийн өмнө

    Хэн ч гарсан ялгаагүй манайд Монголоо гэсэн сэтгэл зүрхтэй хүн дээшээ гардагүй ээ дандаа яаж баяжих билээ гэсэн зальтай хувиа бодсон хүмүүс л дэвшдэг үнэн ч хүн хэзээ ч дээшээ гарч чадахгүй гаргахчгүй

    Хариулах
  • 59.153.85.114
    1 цагийн өмнө

    Ervvl mendiin saidad huuchin bsan Mendsaihan said ni deer bsan ym da ydaj l ajilaa medne mergejiliin hvn shv de

    Хариулах
  • 66.181.161.47
    2 цагийн өмнө

    Nyamdorjig demjihgui bn

    Хариулах
  • 202.9.46.178
    2 цагийн өмнө

    Eruul mendin saidaa dolioch.Munhsaihnig tabihgui bol ard tumen bosno shu.!!!!!! Ajil hiideg ajlaa meddeg hun Munhsaihnig tomil!!!!!!

    Хариулах
  • 192.82.71.79
    2 цагийн өмнө

    Сонгуульд ялагдсан 66 настай Нямдоржийг яагаад тавьдаг бна даа өөр залуу хүмүүсийг дшүүлээчээ Энэ Амарсайхан бол дэмий дээ арай л өөо сонголт хийх бсан уим даа

    Хариулах
  • 202.9.46.210
    2 цагийн өмнө

    Нямдорж гуай та нарт үнэхээр түшиг болно шүү төрийн хар хайрцаг Хамгаалаарай дайсан ихтэй

    Хариулах
  • 112.72.6.174
    3 цагийн өмнө

    Энэ хэцүү цагт Засгийн газраа хурдан төвхнүүлж байгаад талархаж байна Эдгээр сайдууд хамгийн гол нь ажлаа мэргэжлийн үүднээс маш сайн хийж , хоёргүй сэтгэлээр ажиллах хэрэгтэй болоод байгааг эрхэм зорилгоо болгох шаардлагатай , эрхэм та нарт ажлын амжилт хүсье,

    Хариулах