Монгол улсын засгийн газарт ажиллах сайд нарыг танилцуулан, батлах УИХ-ын чуулган үргэлжилж байна. Чуулганы үеэр гишүүн Ж.Ганбаатар сайд нарт хандан үг хэллээ.
Ж.Ганбаатар: "Таныг тавьсан зураг юм уу хэлсэн үг чинь биш хийсэн ажил чинь дүгнэдэг гэдгийг шинэ сайд нартаа хандаж хэлмээр байна. Худлаа пиар хийж, өөрийгөө дөвийлгөснөөр ард иргэдэд маш өндөр хүлээлт үүсгэдэг. Дараа нь тэр нь амьдралд биелдэггүй. Энэ нь засгийн газар болоод УИХ-ын хийсэн бүх ажлыг унагаж байгаа гол зүйл. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүн дээр анхаарч ажиллана гэдэгт итгэж байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна