Н.Энхбаяр: МАН-ын гурван гишүүн хулгайлсан 30 тэрбумын хэдээр нь сонгууль луйвардсан бэ?

16 цаг 19 минутын өмнө

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажилласан зургаан сарын хугацаанд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт тус бүр 33 тэрбумын зээл олгосон нь баримтаар нотлогдсон билээ. Дээрх асуудлаар МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийн байр суурийг илэрхийллээ. 

Тэрээр, “Би залуучуудыг их дэмждэг. Харамсалтай нь залуу их хурлын гишүүд Хөгжлийн банкнаас 30 тэрбум төгрөг хулгайлсан байна. Өөр хэнд ч олддоггүй зээл МАН-ын гурван залууд олдсон байна. Тэр мөнгө хаачсан бэ? Буцаад төлөгдсөн үү?

Цаагуураа 120 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Үүнийг байя гэхэд 30 тэрбумын хэдээр нь сонгууль луйвардаж авсан бэ. Ийм хариуцлагагүй хүмүүст дор нь хариуцлага тооцвол хариуцлага тооцдог нам гэж бодох байх” гэлээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.26.130
    2021/02/04

    зөнөг өвгөн

    Хариулах
  • 192.82.67.195
    5 цагийн өмнө

    Үнэн юм болуу даа. Сэтгүүлчид тэр 3 хүнтэй уулзаж тодруулах хэрэгтэй.

    Хариулах
  • 202.21.108.142
    13 цагийн өмнө

    Энэ өгөр толгойт одоо болимоор юм.

    Хариулах