Загвар өмсөгч С.Эрдэнэцогтод зөрчлийн хэрэг нээж, прокурорт шилжүүлжээ

С.Гандэлгэр
2021/02/03

2021 оны нэгдүгээр сарын 31-ны өдөр С.Эрдэнэцогт нь өөрийн найз охин Г.Ганчимэгт гар хүрсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан юм. 

Уг хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү: "Хан-Уул дүүргийн XI хороонд суух С.Эрдэнэцогт нь 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 12:00 цагт хамтран амьдрагч "Г"-г зодсон гэх дуудлага мэдээллийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс хүлээн авсан.  Ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, шүүхээр шийдвэрлэх саналтайгаар II сарын  3-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх прокурорын газарт тус хэргийг шилжүүлсэн" гэх мэдээллийг өглөө.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.22.146
    2021/02/04

    Odoo ter busguig axij xench omooroxgui bxdaa Yaanaa

    Хариулах
  • 66.181.177.38
    2021/02/04

    Сүржигнэх гэж. Санхүүгийн боломжтой хүмүүсийг олзолчих юмаа.

    Хариулах
    • 64.119.23.35
      2021/02/07

      санхүүтэй хүн яажч болох хэрэгүү