Нийслэлд гацсан орон нутгийн иргэдийг энэ сарын 11-нээс өмнө буцаана

2021/02/03

Өнөөдрийн байдлаар нийслэлд орон нутгийн харьяалалтай 10 мянга гаруй иргэн гацаад байгаа ба эдгээр иргэдийг энэ сарын 11-нээс өмнө буцаах ажлыг зохион байгуулна хэмээн УОК-ын дарга С.Амарсайхан хэллээ.

Тэрээр "Орон нутаг руугаа буцах хүсэлтэй иргэдийг маргаашаас эхлэн шинжилгээнд хамруулж, эрсдэлгүйгээр буцаана. Хоёрдугаар сарын 11-н гэхэд иргэд гэр гэртээ, байх ёстой газартаа очсон байхаар зохион байгуулалтыг хийж эхлэнэ" хэмээв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.71.84
    2021/02/04

    Ойрын 2,3 хоногийн цаг нь дүүрчихсэн, хагас бүтэн сайнд шинжилгээ авахгүй гээд байж яаж маргааш эхлэх гээд байгаан бол доо

    Хариулах