Б.Бат-Эрдэнэ: Цахим орчинд дур мэдэн азтан шалгаруулвал эрүүгийн хариуцлага хүлээнэ

2021/02/04

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ цахим сугалааны талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрээр "Азтан шалгаруулах болон сугалаа явуулахын тулд албан ёсны зөвшөөрөл авах шаардлагатай. Зөвшөөрөл авахын тулд татвар төлдөг. Түүнчлэн мөрийтэй тоглоомыг зохион байгуулагч болон оролцогч хоёулаа ялтай. Хамтран үйлдэж байгаа хэрэг гэж үздэг.

Нэг хүнд 10 гаруй сая төгрөгийн үнэтэй машин өгөхийн тулд олон хүнээс 60 гаруй сая төгрөг цуглуулаад машиныг нь хонжворт өгөх тохиолдол гарч байна. Хэрвээ хууль дүрмийн дагуу явагдаж байгаа бол асуудалгүй. Харин дур мэдэн санаачлаад ийм зүйл хийж байгаа нь эрүүгийн хариуцлагад хүртэл татагдахаар тусдаа гэмт хэрэг" хэмээв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 87.66.142.201
    2021/02/05

    Tsahimaar duuren aztan ene ter gesen yumig haah heregtei, alban yosnii online hudaldaag zuvshuud

    Хариулах