Баянгол дүүргийн Богд-Ар хороололд гал гарчээ

С.Гандэлгэр
2021/02/04

Баянгол дүүргийн нэгдүгээр хороо Богд-Ар хорооллын 11А байранд гал гарчээ. Тус байрны найман давхарт гал гарч байна гэсэн дуудлага 16:18 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. 

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид галыг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Онцгой байдлын болон цагдаагийн алба хаагчид цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж галын голомтоос 12 хүүхэд, утаажилтын бүсээс 11 хүүхэд, 43 иргэн нийт 66 иргэнийг гаргаж, амь насыг нь авран хамгааллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна