СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 23 настай эмэгтэй 10 давхраас унаж бэртжээ

2021/02/05

Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороонд 10 давхрын цонхоор хүн унасан гэх дуудлага мэдээлэл Онцгой байдлын газар 2021 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 22:24 цагт иржээ. 

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 3 км замыг туулан 22:30 цагт очиход 36 дугаар байрны иргэн Д /23 настай, эмэгтэй/ 10 давхар дахь гэрийнхээ цонхоор унаж зургаадугаар давхрын өргөтгөлийн дээвэр дээр хөлөөрөө цөмөрч зоогдсон байдалтай байсныг гаргаж, нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгсөн байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.168.8
    2021/02/05

    энэ удаа азтай байна. Дахиж битгий ингэж тэнэгтээрэй

    Хариулах