УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар танилцууллаа.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр "Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг гурваас дөрвөн удаа өөрчилсөн. Хуульд коронавирустэй холбоотой эмнэлгийн чиглэлээр өөрчлөлт ороогүй.
Харин халамжийн чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон ипотекийн зээлийн хүүг тодорхой хэмжээнд царцаах зэрэг өөрчлөлт хуульд орсон. Өнөөдрийн хувьд коронавирусээс шалтгаалаад манай улсын эдийн засгийн амьдралд тодорхой өөрчлөлтүүд гарч байна.
Өөрөөр хэлбэл эдийн засаг цааш хөгжих боломж алга. Иргэд аж ахуйн нэгжүүдийн орлого муу байна. Ийм учраас уг асуудалтай холбогдуулж гол өөрчлөлтүүд хуульд орсон" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.9.90.100
БУУРУУЛЖ ДЭЛХИЙН ЖИШИГТ НИЙЦҮҮЛЭЭЧ ЭЭ. ДЭЛХИЙН ЖИШИГТ ЖИЛИЙН ХҮҮ 3 ХУВЬ УРЬДЧИЛГАА 10 ХУВЬ ГЭСЭН БИЗ ДЭЭ
Хариулах150.129.142.11
Сонгууль олон давхцаад хэт мөнгө цацаад байхад юу ч дуугараагүй одоо яах гэж ...
Хариулах