Харамсалтайгаар амиа алдсан сагсчид Ирээдүйн "од"-оор нэрлэгдэж байлаа

2021/02/07

Монголын сагсан бөмбөгийн ирээдүй болсон хоёр гайхалтай тамирчин өнөөдөр/2021.02.07/ зуурдаар таалал төгсчээ. Тодруулбал, Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 23 Стормс багийн тоглогч Т.Их-Уул болон Отгонтэнгэр их сургуулийн сагсан бөмбөгийн тоглогч Х.Цогтсайхан нар нас барсан байна. 

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар архи уусан үедээ нэгнийхээ аминд хүрч, нөгөө нь амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ. Зарим хэвлэлд дурдсанаар талийгаач залуусын байсан айл олны танил дуучны дүү У гэх эмэгтэйнх аж.

Т.Их-Уулын хувьд сагсан бөмбөгийн тамирчны замналаа О.Баярцогт багшийн удирдлага дор Этүгэн Ирвэсүүд багаас эхлүүлж, Сербийн Партизан багт дуудагдаж, сүүлийн жилүүдэд дээд лигийн 23 Стормс багт хүчин зүтгэж байсан юм. Харин Х.Цогтсайханы хувьд Отгонтэнгэр их сургуулийн сагсан бөмбөгийн од тоглогч байсан бөгөөд оюутны лигийн өнгөрсөн улирлын финалын тоглолтонд багаа хөтөлж, мөнгөн медалийн эзэн болж байв.

Хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газраас "Хүний амь хохирсон энэхүү ноцтой хэргийг шалгаж эхэлсэн. Талийгаачидтай хамт байсан хүмүүсээс мэдүүлэг авч байгаа. Маргааш тодорхой мэдээлэл хийнэ" гэх тайлбарыг хэвлэлд өгчээ.

Талийгаачдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.




Сэтгэгдэл (16)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.22.115
    2021/02/11

    Ukagiin dvv Uranzaya gej avgai bainga l zaluuchuudtai ner holbogdoj uuj idsen zurgaa tavij nutsgen bugs buuruu gaihuulj yvdagiin.ingeh geeed bsiiin bna l daa.

    Хариулах
  • 144.76.5.87
    2021/02/09

    Хамт явсан нэгнийхээ амь насыг хөнөөчихөөд өөрийгөө хороожээ Арчаагүй аймхай алуурчин байна даа

    Хариулах
    • 183.177.99.230
      2021/02/10

      Шивээстэй бацаанууд тунгаа хэтрүүлчихэж нийгэмд байдаг л зүйл үүнд гайхах зүйлгүй

  • 192.82.76.48
    2021/02/09

    Өчүүхэн амжилтандаа эрдсэн арчаагүй хулгай нар зохих шангаа хүртсэн байна..бусад нь анхаарууштай...биеэ тоосон хулгай нар бусдад гай болоогүй бол болж дээ...

    Хариулах
  • 103.26.195.230
    2021/02/08

    Одоогийн манай залуу үеийнхний бас нэг нийтлэг төрх өчүүхэн амжилтад өөрийгөө од энэ тэр гээд бодчихсон хөөрүү зан араншинтай болчихсон хөөрөгддөг цаасан малгай өмсүүлээд солиоруулах нэг хэсэг нөхөд байдаг болсны хар гай ирж байна даа зарим залуучууд эр нь ч эм нь ч нэг л орилж чарласан биеэ өмөөрсөн аймаар аймаар үг хэлнэ ер нь сэтгэцийн өөрчлөлттэй залуучууд олон болсон юм байналээ ер нь архи хүнийг хэн бэ гэдгийг харуулаад байдаг юм даа сархад савнаасаа бусдыг үнэн үг шүү

    Хариулах
    • 202.126.90.48
      2021/02/09

      Үнэн шүү

  • 78.80.18.32
    2021/02/08

    Ene gants arhi bish bha har tamhitai l holbooto baih ene neg aalgui er solij end tend yabj bdag huuhnees l bolj bga naiz nuhuhduu zuv songoh heregtei bga yum da zaluusa

    Хариулах
  • 202.21.113.146
    2021/02/08

    юун од мод

    Хариулах
  • 202.126.89.179
    2021/02/08

    umhii alnaas bolj uhetsgeej baih yumdaa zaluus

    Хариулах
  • 103.26.195.166
    2021/02/08

    Xaramsaltai xairan zaluus uulgsn xuuxenese bolsin bish bga xardalt Il zadgai xuvtsaslasn zurgaa tavial bsn bayn egchmed xuuxen ymr uchraas jooxn zaluustai uudi jinxene Mal avgai ve

    Хариулах
  • 66.181.161.79
    2021/02/08

    архи хориогүй байж заалаа хорисоны гай

    Хариулах
    • 202.126.90.48
      2021/02/09

      Заал ажиллаж байсан бол амьд байх байсандаа

  • 103.212.119.132
    2021/02/08

    Алуурчин зантай байж үхсэнээ архи уудаг хог вэ Их Уул гэдэг нь

    Хариулах
  • 192.82.67.3
    2021/02/08

    Arhi gedeg zuul hund hereggui shuu dee hairan saikhan zaluuchuud. Um ma ni bad me hum.

    Хариулах
  • 66.181.180.144
    2021/02/08

    Одооны банди нарын байгаа царай

    Хариулах
  • 202.126.89.129
    2021/02/07

    Ум ма ни бад мэ хум. Харамсалтай байна. Гүн эмгэнэл илэрхийлье.

    Хариулах